images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД МОНГОЛ СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН ТАЛААР УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ЭСЯ-ны мэдээ

2022-10-24

238

Бүгд Найрамдах Франц Улсад болж буй Монголын соёлын өдрүүд цогц

арга хэмжээний хүрээнд Парис дахь Монгол Улсын ЭСЯ-нд Франц дахь Монгол

судлалын өнөөгийн байдлын талаар уулзалт хэлэлцүүлэг болж, монгол судлаач

эрдэмтэд, монгол судлалаар суралцаж буй оюутан, залуучуудын төлөөлөл

оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн

захирал, доктор Д.Заяабаатар монгол судлалын өнөөгийн байдал, энэ

чиглэлээр хийгдэж буй ажлууд болон цаашид баримтлах бодлогын талаар

танилцуулж, мэдээлэл хийв.

Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын

найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэн оролцож, судлаач эрдэмтдэд олон

салбарт өрнөж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон монгол

судлалын чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгөв.

Хэлэлцүүлгийн үеэр эртний Хархорин хотын мөнгөн модны тухай өгүүлэх

“Таван нүдэн” ХХК-ийн захирал Б.Батзаяагийн найруулсан “Алдуул модны

эрэлд” баримтат кино, мөн залуу зураач Б.Одончимэгийн “Тал нутгийн

амьдрал” уран зургийн үзэсгэлэнг зочид төлөөлөгчдөд толилуулав.