images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ “АЛДАРТ ЭХ” ОДОН ГАРДУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-06-05

255

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Алдарт Эх” одон хүртсэн Оюун-Эрдэнийн Ууганзаяа, Баярсайханы Оюун, Галсанбаярын Туул, Дарьсүрэнгийн Ундармаа нарт Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү одонг нь гардуулан өглөө.

Элчин сайд У.Нямхүү алдарт ээжүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.