ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ МОНАКОГИЙН ХАНТ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү III сарын 29-ний өдөр Монакогийн Элчин сайд Кристоф Штайнертай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ / #WelcometoMongolia/ - ээр зарласантай холбогдуулан авч буй арга хэмжээ, Монгол Улс, Монакогийн Хант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ойг хамтран тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачлагаар ирэх 6 дугаар сарын 29-30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах "Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалт" зэрэг сэдвээр мэдээлж санал солилцов.