Элчин сайд У.Нямхүү Нантерийн их сургуулийн профессор Мари Фавруг хүлээн авч уулзав
БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү Парисын Нантерийн их сургуулийн багш, түүх судлаач, зохиолч Мари Фавру /Marie Favereau Doumenjou/-г ЭСЯ-нд хүлээн авч уулзан түүний Монгол улстай холбоотой судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ирэх 10 дугаар сард Нант хотноо гарах Чингис хаан үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар санал солилцов.
Мари Фавру Их Монголын эзэнт гүрний үеийн түүхийн судалгаагаар дагнан ажилладаг бөгөөд 2021 онд “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” /The Horde: How the Mongols changed the World/ хэмээх ном бичсэн нь судлаачдын дунд төдийгүй барууны нэр хүндтэй олон хэвлэлийн газар онцолж байсан бэстселлер билээ.
"Алтан Орд" ном монгол хэл дээр ирэх 5 дугаар сард гарна