images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЛОРАН ФАБИУСТАЙ УУЛЗЛАА

ЭСЯ-ны мэдээ

2023-03-17

444

Бүгд Найрамдах Франц Улсын Үндсэн хуулийн зөвлөлийн дарга ноён Лоран Фабиус 3 дугаар сарын 16-ны өдөр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Элчин сайд Монгол, Франц Улсын харилцаа, хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй төсөл, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар мэдээлж, санал солилцов.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын мэндчилгээг уламжилж, Монгол, Францын Үндсэн хуулийн байгууллагууд хооронд хамтын ажиллагаа тогтоох хүсэлтэйгээ илэрхийлэв.
Үндсэн хуулийн зөвлөлийн дарга ноён Лоран Фабиус Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа манай улсад 2013 онд айлчилж байснаа дурсаж, Франц, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Үндсэн хуулийн цэцтэй хамтран ажиллахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв.