Консулын үйлчилгээний тариф
2022-10-24
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 195 дугаар тогтоолоор “Улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд өөрчлөлт орсонтой холбогдуулан консулын үйлчилгээний хураамж нь валютын ханшаас шалтгаалан бага хэмжээнд хэлбэлзэж байгаа тул тус ЭСЯ-наас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дараах тарифыг мөрдөнө.
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ |
||
Үйлчилгээний нэр |
Хуульд заасан хэмжээ |
Суугаа улсын мөнгөн тэмдэгтээр |
Нэг. Иргэний бүртгэлийн үйлчилгээ |
||
Төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох |
10 ам.доллар |
10 евро |
Төрсний гэрчилгээ дахин олгох |
||
Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгэх |
||
Эцэг (эх) тогтоосны бүртгэлд бүртгэх |
||
Төрсний болон гэрлэсний гэрчилгээг сольж олгох |
||
Нас барсны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох |
||
Монгол Улсын иргэний үнэмлэх анх удаа олгох болон 25, 45 насанд сольж олгох |
||
Биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийн бүртгэлд бүртгэх |
5 ам.доллар |
5 евро |
Монгол Улсын иргэний үнэмлэх дахин олгох |
20 ам.доллар |
20 евро |
Үндэсний энгийн гадаад паспорт олгох |
50 ам.доллар |
50 евро |
Монгол Улсад буцах үнэмлэх олгох |
15 ам.доллар |
15 евро |
Хоёр. Нотариатын үйлчилгээ, консулын баталгаа |
|
|
|
|
|
Итгэмжлэл гэрчлэх |
10 ам.доллар |
10 евро |
Баримт бичгийн орчуулга гэрчлэх /1 хуудас/ |
5 ам.доллар |
5 евро |
Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх /1 хуудас/ |
||
Баримт бичигт зурсан гарын үсгийг гэрчлэх |
ГХЯ-ны 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гаргасан шийдвэрийн дагуу тус ЭСЯ-ны консулын үйлчилгээний хураамжийг зөвхөн бэлэн бусаар буюу банкны шилжүүлэг, карт, чекээр авна.
Анхаарах зүйлс:
Үндэсний гадаад паспорт захиалах, бичиг баримтын орчуулгыг гэрчлэх, тодорхойлолт авахад өөрийн биеэр хүрэлцэн ирэхийг шаардахгүй бөгөөд бүрдүүлсэн үнэн зөв баримт бичгийг ЭСЯ-ны шуудангийн хаягаар үйлчилгээний хураамж (чек эсвэл банкны шилжүүлэг хийсэн баримт), буцах дугтуй (хүлээн авагчийн хаягтай, зохих ангиллын марктай, suivi дугаартай)-н хамт ирүүлнэ. Бусад үйлчилгээг Иргэний улсын бүртгэлийн хууль, Нотариатын тухай хуульд заасны дагуу зайлшгүй өөрийн биеэр ирж үйлчилгээ авна.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАРИЛЦАХ ДАНС:
Bank Account (IBAN): FR76 3000 3037 6300 0507 2547 446
Beneficiary’s name: Ambassade de Mongolie
Address: 5 avenue Robert-Schuman, 92100 Boulogne-Billancourt
BIC CODE: SOGEFRPP