Betpasgiris.vip restbetgiris.co betpastakip.com restbet.com betpas.com restbettakip.com nasiloynanir.co alahabibi.com nakliyat malatya oto kiralama malatya rent a car eşya depolama istanbul-depo.net eşya depolama sex shop şehirler arası nakliyat şehirler arasi nakliyat ücretleri transfernakliyat.com.tr heceder.org


ЭСЯ-ын Мэдээ 2022-04-14 МОНГОЛ ХЭЛНИЙ АНГИЙН ОЮУТНУУД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ЗОЧИЛЖ НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ХИЙЛЭЭ
Францад монгол хэлний хичээлийг бакалавр, магистрын түвшинд зааж буй Дорно дахины хэл, соёл иргэншлийн үндэсний дээд сургууль (L’INALCO)-ийн багш, оюутнууд Монгол Улсын Элчин сайдын яаманд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зочилж нээлттэй хичээл явууллаа. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-04-07 ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭНЭ УДААГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНААР ГОЛ 10 АЖЛЫГ ХЭЛЭЛЦЭН ХЭРЭГЖҮҮЛЖ, ИРЭХ ЖИЛ ҮР ДҮНГ НЬ ҮЗЬЕ
Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-04-07 “ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ” САЛБАР ХУРАЛДААН БОЛОВ
Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганы хүрээнд “Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал” салбар хуралдаан болов. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-03-28 “ХӨСӨГТӨН” ХАМТЛАГЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ардын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг Европын орнуудад “Жангар” цомгийнхоо аялан тоглолтыг эхлүүлээд байна. Аялан тоглолтоо Франц Улсын Сенон хотоос эхлүүлсэн “Хөсөгтөн” хамтлаг 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Парис хотноо Азийн урлагийн Гимей музейд тоглолтоо хийв. Танхим дүүрэн үзэгчид уг хамтлагийн тоглолтыг үзэж сонирхон халуун алга ташилтаар өндөрлүүлэв. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-03-14 АЛЛИЕР МУЖ МОНГОЛ ОРНЫГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Францын Аллиер (Allier) муж нь Монгол Улсын Өвөрхангай аймагтай 20 гаруй жилийн туршид харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол орныг сурталчлах арга хэмжээг 2022 оны 3 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулсанд Элчин сайд У.Нямхүү болон ЭСЯ-ны ажилтнууд уригдан оролцов. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-02-28 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, МОНГОЛ-ФРАНЦЫН ПАРЛАМЕНТЫН НАЙРАМДЛЫН БҮЛГИЙН ДАРГА Ж.ЧИНБҮРЭН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД АЙЛЧИЛЛАА
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Филип Мүеэгийн урилгаар 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад айлчиллаа. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-02-06 ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГУТЕРРЕШТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзлаа. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-02-06 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцов. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийв. Хоёр улсын удирдлагууд найрсаг, дотно уур амьсгалд Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-02-01 МОНГОЛ, ФРАНЦЫН ИРГЭДЭД ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Францын Орлеон хотын төв эмнэлгийн эмч Жан Франсуа Виала, Бэртран Мюкенштарм, Лоран Брэт, хатагтай Сабин Рэно, нарыг “Найрамдал” медалиар шагнасныг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЭСЯ-нд гардуулав. ...дэлгэрэнгүй
ЭСЯ-ын Мэдээ 2022-01-27 ХҮН ТӨРӨЛХТӨН НЭГЭН АГШИНД ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Дэлхийн өнцөг булан бүрт суугаа зурагчин бүр 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хаана, юу хийж байгаагаасаа үл хамааран тухайн орчноо гэрэл зурагт буулган “Өнөөгийн ертөнц нэг агшинд” /1 Seconde du Monde Moderne/ уралдаанд оролцох боломжтой. ...дэлгэрэнгүй

Хуудас : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 »