images

"АЛДАРТ ЭХ" ОДОН ГАРДУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2026-05-30

26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Франц Улсад ажиллаж, амьдарч буй иргэн Б.Алтансувд, Ж.Болортуяа, Л.Цэрэндэжид, Т.Шинэчимэг нарт Алдарт эх -ийн нэг, хоёрдугаар зэргийн одонг Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү гардуулан өглөө.

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан тус ёслолын үеэр Элчин сайд У.Нямхүү одон хүртсэн ээж, аавуудад халуун баяр хүргэж, хилийн чанадад үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ монгол ёс заншил, эх хэл, үндэсний өв соёлыг хадгалан өвлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буйд нь талархал илэрхийлэв.

Мөн энэ дашрамд Монгол Улс дахь хүүхдийн эрхийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж болох сайн туршлагын талаар эцэг, эхчүүдтэй санал бодлоо солилцлоо.

Энэ жил улсын хэмжээнд нийт 12 мянга гаруй ээж “Алдарт эх”-ийн одон хүртэж байгаа бөгөөд одон хүртэж буй эхчүүдийн олонх нь 33-39 настай, хамгийн залуу нь 22 настай байна.

ЭСЯ-ны хамт олноос хүрэлцэн ирсэн ээжүүд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.