images

Элчин сайд У.Нямхүү эмэгтэй Элчин сайд нарын арга хэмжээнд уригдан оролцов

ЭСЯ-ны мэдээ

2022-09-10

259

Бүгд Найрамдах Франц Улсын Тэргүүн хатагтай Брижит Макрон тус улсад суугаа эмэгтэй Элчин сайд нарыг хүндэтгэн Элизейн ордонд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үдийн зоог уулзалт зохион байгуулсанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү уригдан оролцов.

Тэргүүн хатагтай Брижит Макрон соёлыг түгээх, хүүхэд хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд гэсэн чиглэлээр онцгой анхаарч ажилладаг болохоо мэдээлж, энхтайвныг цогцлооход эмэгтэйчүүдийн манлайлал чухал болохыг тэмдэглэв.

 Энэхүү арга хэмжээнд оролцсон 28 эмэгтэй Элчин сайд, 5 Түр хамаарагч нар Тэргүүн хатагтай Б.Макрон, Францын Европ, гадаад хэргийн сайд Катрин Колонна нарт талархал илэрхийлээд Франц Улсад Элчин сайдаар ажиллаж буй онцлог, улс орныхоо эмэгтэйчүүд, хүүхэд залуус, боловсрол, охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, соёлын талаарх бодлого, үйл ажиллагаа, бэрхшээл сорилт, санаачлагыг товч танилцуулав.

Энэ үеэр Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын дипломат үйл ажиллагаа, НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд монгол эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, дэвшүүлж буй олон улсын санаачлагууд, Монгол Францын харилцаа, хамтын ажиллагааны талаар онцлон мэдээлэв