images

ЧЕХ УЛСЫН ЮНЕСКО-Д СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРЛОГЧ ЖИРИНА ВАЛЕНТОВАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-09-05

239

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү Бүгд Найрамдах Чех Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Жирина Валентоваг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч уулзав.

Талууд ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хадгалан хамгаалах тухай 1972 оны конвенцын 50 жилийн ой, Дэлхийн өвийн хорооны ээлжит хурал, Нью-Йорк хотноо болох Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалт болон Чех Улс  Европын холбооны Зөвлөлийг даргалж буй онцлог ажлуудын талаар санал солилцов.