images

МОНАКО ДАХЬ ӨРГӨМЖИТ КОНСУЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-12-02

356

Монгол Улсаас Монакогийн Хант Улсад хавсран  суух Элчин сайд У.Нямхүү Монакогийн Хант Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул хатагтай Элизабет Гондуг 2022 оны 12 сарын 01-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд хатагтай Э.Гондуг Монгол Улсын өргөмжит консулын албыг олон жил амжилттай хашиж буйд талархал илэрхийлээд хоёр талын улс төр, эдийн засаг, соёл урлаг, түүх археологийн салбарын харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Мөн 2023 онд тохиох Монгол, Монакогийн хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний саналын талаар ярилцлаа.