images

Монгол, Францын хамтын ажиллагаа дээд боловсролын салбарт амжилттай үргэлжилж байна

ЭСЯ-ны мэдээ

2024-12-13

35

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон БНФУ-ын Парис-Пантеон-Ассас Их сургууль хооронд энэ оны 4 дүгээр сард байгуулсан Хамтран ажиллах тухай санамж бичиг хэрэгжиж байна.

Санамж бичигт заасны дагуу талуудын үндсэн орон тооны багшаар ажиллаж буй докторын зэрэгтэй профессорууд зочин судлаачаар ажиллах боломж нээгдсэн билээ. Үүний дагуу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор Т.Мэндсайхан иргэний эрх зүйн чиглэлээр, ахлах багш, доктор Б.Нинжин олон улсын эрх зүйн чиглэлээр Парис-Пантеон-Ассас их сургуульд, мөн дэд профессор, доктор Г.Давааням Тулузын Капитол их сургуульд тус тус зочин судлаачаар энэ сард ажиллаж байна.

Энэхүү хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулж, хэрэгжүүлэхэд МУИС, ХЗС-ийн багш, ажилтнууд, Улаанбаатар дахь Францын ЭСЯ, Францын дээд боловсролыг зохицуулах агентлаг Campus France дэмжин нягт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.