images

“Солидариссимо” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнтэй танилцав

ЭСЯ-ны мэдээ

2024-11-13

116

Элчин сайд У.Нямхүү 2024 оны 11 дүгээр сарын 9-10-ны өдөр Альзас мужийн Кольмар хотноо зохион байгуулагдсан 39 дэх удаагийн “Солидариссимо” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнтэй танилцав.

Энэ үеэр Солидариссимо (Salon du tourisme et de l’écomie solidaire) платформоор эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёл, дурсгалын газруудыг бүрэн сурталчлах, олон улсын жуулчдыг татах боломжуудыг эрэлхийлж зохион байгуулагчидтай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

Тус үзэсгэлэнг Солидариссимо (Salon du tourisme et de l’écomie solidaire) болон Хил хязгааргүй аялал жуулчлал ТББ хамтран 39 дэх удаагаа зохион байгуулж буй бөгөөд аялал жуулчлал, хоол хүнсний үйлчилгээ, аяны бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж буй нийт 200 орчим аж ахуй нэгж, байгууллага оролцож буй ажээ. Энэ удаагийн аялал жуулчлалын үзэсгэлэнгийн Invité d’honneur - Хүндэт зочин орноор Тайланд Улс, Invité priviligié – Тусгай зочин орноор Кот д’Ивуар Улс тус тус оролцлоо.