images

“Хөгжлийн бэрхшээл, спорт ба ажил” сэдэвт арга хэмжээ ЮНЕСКО - боллоо

ЭСЯ-ны мэдээ

2024-09-10

125

Парис 2024 Олимп, Паралимпын наадмын хаалтыг тохиолдуулан Коморос Улсын БТГ-аас Коморосын Ерөнхийлөгчийн ивээл дор,  Францын Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад иргэдийн яам болон хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр ажилладаг олон байгууллагуудын дэмжлэг, оролцоотойгоор 9 дүгээр сарын 9-ний өдөр “Хөгжлийн бэрхшээл, спорт ба ажил” сэдэвт арга хэмжээг ЮНЕСКО -ийн төв байранд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өнөөгийн байдал, спорт болон ур чадварын хөгжлийн хамрагдалт оролцоо, ажил хөдөлмөр эрхлэлт болон сургалт, давтан сургалт зэрэг боловсролын асуудал, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хамрагдалтыг хэрхэн хангах талаар хэлэлцэж оролцсон улсууд, байгууллагууд, параолимпын тамирчид туршлагаасаа хуваалцлаа.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн 7 хүн тутмын нэг нь хүнд, хөнгөн хэлбэрийн ямарваа нэгэн бэрхшээлтэй байдаг ба дэлхийн хүн амын 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байна. Иймд “Хөгжлийн бэрхшээл, спорт ба ажил” арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлийн асуудлаарх нийгэмд буй тэгш бус байдлыг арилгахын тулд салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн тусгалаар дамжуулан ажиллах, улс орон бүрийг үндэсний төлөвлөгөө гаргаж ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие бялдар, оюун ухаан, мэдрэхүйн болон дасан зохицох чадварыг хурдасгагч хэмээн үзэж хөгжүүлэх, нийгмийн, ажил мэргэжлийн, соёлын оролцоог хангах, спортын санаачлагуудыг дэмжих, үнэ цэн, ур чадварыг тодруулж үнэлэхийг энэхүү арга хэмжээнд оролцогсод уриаллаа.