Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзав
БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон хатагтай Коринн Пэрера да Силватай танилцах уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн явц, ирэх онд тохиох дипломат харилцааны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх, Франц дахь монгол иргэд, оюутнуудын зүгээс тавьж байдаг хүсэлтүүд зэрэг олон асуудлаар харилцан ярилцлаа.
Эрхэмсэг Элчин сайд хатагтай Коринн Пэрера да Силвад ажлын өндөр амжилт хүсэв.