images

“ПАРИС-2024” ОЛИМП, ПАРАЛИМПЫН НААДАМД СОНГОГДСОН САЙН ДУРЫН МОНГОЛ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

ЭСЯ-ны мэдээ

2024-08-13

297

Элчин сайд У.Нямхүү “Парис-2024” Олимпын наадмын үеэр ажиллах сайн дурын ажилтнаар Монгол Улсаас сонгогдсон 5 сайн дурын ажилтныг 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзаж баяр хүргэв.

“Парис-2024” Олимп, Паралимпын наадмын үеэр 155 орны 45,000 гаруй сайн дурын ажилтан тэмцээний зохион байгуулалт, тамирчид, хөгжөөн дэмжигчид, олон улсаас ирсэн хүндэт зочдод дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Тэдний дунд Монгол Улсаас МУИС-ийн оюутан М.Наранцацрал, Н.Билгүүн-Од, СЭЗИС-ийн оюутан Н.Номин, ОХУ-ын МГИМО их сургуулийн оюутан М.Хонгорзул нар шалгарсан байна. Олимпын наадмын зохион байгуулах хороонд нийт 300,000 гаруй хүн сайн дураар ажиллах хүсэх хүсэлт гаргасан бол тэднээс ердөө 15 хувийг нь хүлээн авжээ.

 

Дашрамд сонирхуулахад 1976 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 69 оронд 2000 гаруй салбар дэлгүүрээ ажиллуулж буй Францын спорт хувцас, хэрэглэлийн брэнд “Decathlon” групп сайн дурын ажилтан бүрийн 200-300 евроны өртөг бүхий дүрэмт хувцас, шаардлагатай хэрэгслээр ханган ажиллаж буй.

Ийнхүү сайн дурын ажилтнаар сонгогдон амжилттай ажиллаж буй нийт монгол иргэддээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.