images

ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД 11 ГАЗРЫГ ШИНЭЭР БҮРТГЭВ

ЭСЯ-ны мэдээ

2024-07-08

234

Монгол улсаас “Хар ус нуур” Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд шинээр бүртгэгдэв

ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 36 дугаар ээлжит чуулган Марокко улсын Агадир хотноо 2024 оны 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд хуралдаж, Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 11 орны 11 шим мандлын нөөц газрыг шинээр бүртгэлээ. 

эх сурвалж: UNESCO designates 11 new biosphere reserves | UNESCO

ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 36 дугаар ээлжит чуулган Марокко улсын Агадир хотноо 2024 оны 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд хуралдаж, Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 11 орны 11 шим мандлын нөөц газрыг шинээр бүртгэлээ. 

Бельги болон Замби улс Шим мандлын нөөц газрын дэлхийн сүлжээнд шинээр нэгдсэн бол хил дамнасан хоёр нөөц газрыг бүртгэсэн байна. Түүнчлэн, Колумби, Доминикан, Итали, Монгол, Нидерланд, Филиппин, Өмнөд Солонгос, Словени, Испани улсын нөөц газруудыг шинээр бүртгэсэн ба эдгээр газар нутгуудын нийт хэмжээ 37,400 км.кв байгаа нь Нидерландын улсын газар нутгийн хэмжээтэй адил болно. Ийнхүү Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн газрууд нэмэгдэж одоогийн байдлаа 136 улсын нийт 759 шим мандлын нөөц газрыг уг сүлжээнд бүртгээд байна.

Шим мандлын нөөц газрууд нь ЮНЕСКО-ийн мандатын нэгэн чухал хэсэг бөгөөд НҮБ-ын шинжлэх ухааны асуудлыг хамардаг. Шим мандлын нөөц газар бүр орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөөх шинэлэг шийдлийг түгээн дэлгэрүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалж, уурын амьсгалын доройтолд шийдэл олохыг дэмждэг. Түүнчлэн, хөдөө аж ахуйн экологи, усны менежмент, ногоон орлогыг бий болгох зэрэг арга замаар орон нутгийн болон уугуул иргэдийг дэмждэг юм.

Шим мандлын нөөц газрууд нь 2022 оны 12 дугаар сард баталсан Кунминг-Монтреалын Дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ баримт бичигт тусгасан гишүүн орнуудын 2030 он гэхэд дэлхий ертөнцийн доройтсон экосистемийн 30 хувийг нөхөн сэргээх, дэлхийн газар нутаг, далай мандлын 30 хувийг хамгаалалтад авах зорилтуудад хүрэхэд хувь нэмрээ оруулдаг болно.

Монгол улсаас “Хар ус нуур” Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд шинээр бүртгэгдсэн ба энэ нь Монгол нутгийн баруун хэсэгт Ховд аймагт орших бөгөөд нийт 14 153 км2 газар нутгийг хамарна. Ус, цөл, өндөр уулс, тал нутаг гэд бүс нутгийн экологийн баялаг байдлыг бүрдүүлэгч олон янз экосистемтэй. Байгалийг хадгалаж хамгаалах, тогтвортой хөгжлийн тэнцвэрт байдлыг бий болгохын тулд үндэсний хууль тогтоомжоор хамгаалагдсан. Ховор, нэн ховордсон төрөл зүйлийг орогнох газар төдийгүй мал аж ахуйн эрхлэх тогтвортой амьдралын хэв маягийг бүрдүүлсэн олон үндэстэн ястны өлгий нутаг, соёлын өвийн газар юм.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, Ховд нутгийн өвд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх бодлоготой уялдуулах ажлууд хийгдэж буй. Тогтвортой амьжиргаа, хадгалалт хамгаалалтад ач холбогдол өгч бэлчээр болон зэрлэг онгон дагшин байдлыг хадгалж хамгаалахад нутгийн малчид хамтран аж ахуйг үүсгэн ажиллаж байна.