images

ФРАНЦЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-06-26

258

Элчин сайд У.Нямхүү Францын хөгжлийн агентлагийн Азийн газрын дарга ноён Сириль Бэлье тэргүүтэй төлөөлөгчдийг 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар өнгөрсөн онд хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар Францын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг Монгол Улсад эхлүүлэхээр тохирсон нь эдгээр айлчлалын чухал ач холбогдолтой үр дүн болсон болохыг харилцан нотолж, тус агентлагийн үйл ажиллагааг Монголд эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд талууд ажиллаж буй талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Францын хөгжлийн агентлаг /AFD/ нь 1941 онд байгуулагдсан эдүгээ 83 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага юм.