images

Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэнэнд итгэмжлэх жух бичгээ өргөн барив

ЭСЯ-ны мэдээ

2022-11-01

363

Монгол Улсаас Андоррын Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад уламжилж, 2011 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Андоррын найрсаг харилцаа хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй хөгжиж буйд баяртай буйгаа илэрхийлэв.

Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн хамба Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу талархлын мэндчилгээ дэвшүүлэн Элчин сайд У.Нямхүүд ажлын өндөр амжилт хүсэв.