images

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖОАО ГОМЕШ КРАВИНЬОТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-09-20

273

https://mfa.gov.mn/75571

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Португали Улсын Гадаад хэргийн сайд Жоао Гомеш Кравиньотай уулзалт хийв.

Уулзалтаар Монгол, Португалийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохиохтой холбогдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Мөн энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Португали Улсын Гадаад хэргийн сайд Жоао Гомеш Кравиньо нар “Дипломат, албан, эсхүл тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Португал Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.