images

"НҮҮДЭЛЧДИЙН ЗАМААР – ЧИНГИС ХААНААС ӨДГӨӨ ХҮРТЭЛ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

ЭСЯ-ны мэдээ

2022-10-24

283

Сэтгүүлч, гэрэл зурагчин гэр бүл Бруно Моранди, Туул нар хорь шахам жилийн турш дэлхий тойрч, тэр дундаа Төв Ази, Монгол орноор олонтоо аялсаар "Тэнгэр талын завсар Чингис хааны Монгол" нэртэй фото альбом ном гаргажээ.
Тэд эдгээр бүтээлээрээ Парисын зэргэлдээ Ла Селл Сан-Клю La Celle Saint-Cloud хотын төв байранд "Нүүдэлчдийн замаар Sur la route des Nomades" нэртэй үзэсгэлэнг 10-р сарын 15-наас эхлэн толилуулж байна. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт 10-р сарын 14-нд болж Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү уригдан оролцлоо. Мөн тус хотын дарга Оливьер Делапорте, орлогч дарга Валерие Лаборд болон хотын иргэд, зочид хүрэлцэн ирэв.
Элчин сайд У.Нямхүү саяхан Францад амжилттай болсон Монголын Соёлын өдрүүд, Клермон-Феррон хотод болсон МАА-н үзэсгэлэнд Монгол Улс хүндэт зочин орноор уригдан оролцсоныг товч мэдээллээ. Мөн 2023 оныг Засгийн газраас Монголд зочлох жилээр зарласныг онцлоод, цахим виз ашиглан Монгол оронд тавтай сайхан зочлохыг урилаа. Ла Селл Сан-Клю хот Монгол Улс болон Элчин сайдын яамтай хамтран ажилласаар ирсэн, тус хотод 2015 онд Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд болсон томоохон арга хэмжээнд тухайн үед Францын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Лоран Фабиусын урилгаар хүрэлцэн ирж оролцож байсныг тэмдэглэв.
Үзэсгэлэнд Монголчууд болон Төв Азийн эсгий туургатан ард түмний соёлыг харуулсан гэрэл зураг, нүүдэлчдийн өдөр тутмын ахуй амьдралыг илтгэх олон баялаг үзмэр тавигджээ.