images

“МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ”-ИЙГ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-06-16

339

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, франц хэлтэн орнуудад зориулан аялал жуулчлалын хөтөч, сэтгүүл эрхлэн гаргадаг “Petit Futé” хэвлэлийн компанитай хамтран 6 дугаар сарын 15-ны өдөр Парис хотноо “Монголд зочлох жил”, “Petit Futé” компанийн шинэчлэн гаргасан Монголын аялал жуулчлалын хөтөч ном, мөн Монгол Улсын аялал жуулчлалын тухай дэлгэрэнгүй нийтлэлийг хэвлэсэн сэтгүүлийн 2023 оны хавар/зуны улирлын дугаарыг тус тус танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Францын аялал жуулчлалын оператор компаниуд, аяллын томоохон хэвлэл, мэдээллийн сэтгүүлчид, блогер, инфлуэнсэрүүд уригдан оролцсон энэхүү арга хэмжээг нээж Элчин сайд У.Нямхүү хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хүрээнд 34 орны иргэдийг тэр дундаа ЕХ-ны жуулчдыг визээс чөлөөлсөн тухай, визтэй орнуудын хувьд виз мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор Засгийн газраас www.evisa.mn цахим визийн тогтолцоог нэвтрүүлсэн болох, мөн жуулчдад мэдээлэл өгөх зорилгоор  www.mongoliatravel.guide цахим хуудсыг нээсэн, зочлох жилийн хүрээнд зохион байгуулагдах томоохон арга хэмжээнүүдийн талаар онцоллоо.

“Petit Futé” компанийн захирал ноён Луйи Озиас, Монголын аялал жуулчлалын хөтчийн зохиолч хатагтай Каннель Брусчини нар Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хийгдэж буй дэд бүтэц, шинэ арга хэмжээ, үйлчилгээнүүдийн талаар танилцуулж, Монгол Улс нь зорин очиж үзэх ёстой орнуудын нэг болохыг тэмдэглэв.

            Монгол орноо соёл урлагаар дамжуулан сурталчлахад язгуур урлагийн рок хамтлаг “Уухай”, морин хуурч Д.Мандахжаргал, уран нугараач Э.Урандэлгэр нар уран бүтээлээ толилуулж, дэмжин оролцов